Өнөөдөр
2026/01/10Улаанбаатар
-9 cUSD
3,558.20 ₮EUR
4,145.48 ₮JPY
22.59 ₮CHF
4,448.86 ₮SEK
385.54 ₮GBP
4,778.31 ₮BGN
2,137.06 ₮HUF
10.75 ₮EGP
75.34 ₮INR
39.45 ₮HKD
456.48 ₮RUB
44.58 ₮KZT
6.98 ₮CNY
509.63 ₮KRW
2.44 ₮KPW
27.37 ₮CAD
2,565.49 ₮AUD
2,377.59 ₮CZK
170.65 ₮TWD
112.55 ₮THB
113.26 ₮IDR
0.21 ₮MYR
874.14 ₮SGD
2,765.91 ₮AED
968.74 ₮KWD
11,643.32 ₮NZD
2,040.09 ₮DKK
554.78 ₮PLN
984.08 ₮UAH
82.52 ₮NOK
353.60 ₮NPR
24.65 ₮ZAR
215.02 ₮TRY
82.55 ₮VND
0.14 ₮XAU
15,906,417.16 ₮XAG
274,632.55 ₮SDR
4,862.83 ₮
“Монтулга” ХХК нь анх 1991 онд байгуулагдсан бөгөөд эдүгээ эх орны мал аж ахуйн түүхий эдээр 11 бүлгийн 500 гаруй загварын арьсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.
Манай бүтээгдэхүүний үндсэн түүхий эдийг тухайн бүтээгдэхүүний төрөл зүйлд нь тохируулж өндөр чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан арьс, шир, туслах материалыг сонгож үйлдвэрлэдэг. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи нь Монголын үндэсний уламжлалт гар урлалыг, смарт программ бүхий шинэ дэвшилтэд технологитой хослуулан ашигладгаараа онцлог юм.
Бид бүтээгдэхүүнийхээ дизайн, шийдлийг гаргахдаа олон жилийн туршлагадаа үндэслэн бүх насны хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, орчин үеийн загварын чиг хандлагыг тусгадаг юм. Бүтээгдэхүүн дээрх зураг, дүрслэлд үндэсний болон дэлхийн сонгодог хэв маяг, Монголын түүх археологийн дурсгал, угсаатны соёл зэрэг өргөн сэдвүүдийг хамруулдгаас гадна байгалийн чулуу, үнэт мод, өнгөт металлаар хийгдсэн сайн чанарын тоноглолоор чимэглэдэг юм.
Манай компанийн 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн нь 2020 онд Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдах “ЭКСПО 2020” дэлхийн үзэсгэлэнд тавигдаж, Монгол улсын түүх дурсгал, соёл ёс заншилийг суртачилах зорилгоор дэлхий нийтэд танилцуулагдах юм.
Монтулга компани нь үйлдвэрлэл үйлчилгээнийхээ менежмент, удирдлагын тогтолцоог олон улсын түвшинд хүргэх, монгол бүтээгдэхүүний чанар технологийг олон улсын стандарт, шалгуурт хүргэх зорилгоор, “Чанарын удирдлагын тогтолцоо” төслийн хүрээнд ISO-9001:2000 CERTIFICATE, “Экологийн үр ашиг ба тогтвортой бизнес хөгжил” төслийн хүрээнд THE INTERNATIONAL GREEN CERTIFICATE-ийг тус тус хамгаалж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэн болно. Олон улсын стандартыг хамгаалж, үйлдвэрлэлийн менежментэд нэвтрүүлснээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх дамжлагын уялдаа холбоо сайжирч, чанар, өнгө үзэмж дээшилж экспортын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Нийт бүтээгдэхүүнийхээ 60 гаруй хувийг гадаадын жуулчид, зочид төлөөлөгчдийн хэрэгцээ, өөрийн эх орныг таниулах сурталчилгаанд зориулан үйлдвэрлэдэг бөгөөд хил залгаа ОХУ-н Буриад, Тува, Халимаг, БНХАУ-н ӨМӨЗО болон Европ, Азийн зарим улсуудад экспортолж байна.
Компанийн Хүний Нөөцийн Албанаас зохион байгуулдаг мэргэжлийн сургалтаас гадна ажиллагсдын оюуны чадавхыг нэмэгдүүлэх, ёс суртахууны түвшинг дээшлүүлэх зорилгоор жил бүр бүх ажилчдын хүрээнд болон менежерүүдийн түвшинд Шинжлэх Ухаан Танин Мэдэхүй, Хүмүүнлэг, Монголын Түүх, Угсаатны сэдвээр төлөвлөгөөт лекц, семинаруудыг зохион байгуулж байна. Тухайлбал "Шри-Шри Амьдрах ухаан" бясалгал, Их багш Чин-Хайн "Арьяабал" бясалгалд байгууллагаараа хамрагдаж, ШУ-ны Др.Пр. Баяндалай, ШУ-ны Др.Пр. Лхагва, ШУ-ны Др.Пр. Давгадорж, Чингис Хаан Судлалын Манукол Академийн Ерөнхийлөгч Др.Пр. Бат-Отгон, МЧСХ-ны ерөнхийлөгч Галаарид, Монголын Хаадын Сангийн тэргүүн Гүн-Үйлс нарын эрдэмтэн судлаачдаар системтэй сургалтыг шат дараалан явуулж байгаа нь ажиллагсдын нийгмийн төлөвшилд нөлөөлж, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлхэд үлэмж хувь нэмэр оруулсаар байна.