Өнөөдөр
2026/01/10Улаанбаатар
-9 cUSD
3,558.20 ₮EUR
4,145.48 ₮JPY
22.59 ₮CHF
4,448.86 ₮SEK
385.54 ₮GBP
4,778.31 ₮BGN
2,137.06 ₮HUF
10.75 ₮EGP
75.34 ₮INR
39.45 ₮HKD
456.48 ₮RUB
44.58 ₮KZT
6.98 ₮CNY
509.63 ₮KRW
2.44 ₮KPW
27.37 ₮CAD
2,565.49 ₮AUD
2,377.59 ₮CZK
170.65 ₮TWD
112.55 ₮THB
113.26 ₮IDR
0.21 ₮MYR
874.14 ₮SGD
2,765.91 ₮AED
968.74 ₮KWD
11,643.32 ₮NZD
2,040.09 ₮DKK
554.78 ₮PLN
984.08 ₮UAH
82.52 ₮NOK
353.60 ₮NPR
24.65 ₮ZAR
215.02 ₮TRY
82.55 ₮VND
0.14 ₮XAU
15,906,417.16 ₮XAG
274,632.55 ₮SDR
4,862.83 ₮
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР
Арилжааны банкнууд зээлийн хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдээс жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн тодорхойлолт шаардахгүй болохыг мэдэгдье
Монгол Улсын Засгийн газраас Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10,0 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг баталсан. Энэхүү арга хэмжээний хүрээнд хоёр их наяд төгрөгийн ажлын байрыг хадгалах зээлийг арилжааны банк олгохтой холбогдуулан манай байгууллагад тодорхойлолт авах хүсэлтүүд ихээр ирж байна.
Арилжааны банкнууд зээлийн хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдээс жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн тодорхойлолт шаардахгүй болохыг мэдэгдье.
Дээрх хөтөлбөрийн хүрээнд барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй, Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан барьцаа хангуулах үед жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн тодорхойлолтыг шаардана.
Энэхүү үүссэн нөхцөл байдалтай уялдуулан аж ахуйн нэгжид чирэгдэл үүсгэхгүйн үүднээс тус газраас Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 7 дугаар зүйлийн 7.1-д заасан шаардлагыг тус тус хангасан талаарх тодорхойлолтыг та бүхний банканд ирүүлсэн материалд үндэслэн Зээлийн батлан даалтын санд уламжлах юм.
Энэхүү мэдээллийг арилжааны банкны бүх салбарт хүргүүлсэн болно