Өнөөдөр
2026/01/11Улаанбаатар
-9 cUSD
3,558.20 ₮EUR
4,145.48 ₮JPY
22.59 ₮CHF
4,448.86 ₮SEK
385.54 ₮GBP
4,778.31 ₮BGN
2,137.06 ₮HUF
10.75 ₮EGP
75.34 ₮INR
39.45 ₮HKD
456.48 ₮RUB
44.58 ₮KZT
6.98 ₮CNY
509.63 ₮KRW
2.44 ₮KPW
27.37 ₮CAD
2,565.49 ₮AUD
2,377.59 ₮CZK
170.65 ₮TWD
112.55 ₮THB
113.26 ₮IDR
0.21 ₮MYR
874.14 ₮SGD
2,765.91 ₮AED
968.74 ₮KWD
11,643.32 ₮NZD
2,040.09 ₮DKK
554.78 ₮PLN
984.08 ₮UAH
82.52 ₮NOK
353.60 ₮NPR
24.65 ₮ZAR
215.02 ₮TRY
82.55 ₮VND
0.14 ₮XAU
15,906,417.16 ₮XAG
274,632.55 ₮SDR
4,862.83 ₮
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны хооронд дэлхийн 180 гаруй улс нэгдмэл зорилго, нэг уриан доор тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн Амын Сан (НҮБХАС), Иргэний нийгмийн байгууллагууд хамтран Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй (ЖСХ) тэмцэх 16 хоногийн аяныг “Жендэрт суурилсан хүчмрхийлэл хүн бүрт хамаатай” уриан дор эхлүүлж байна.
Аяны хүрээнд ХУДЖДҮДТ 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгууллагын ажилтан албан хаагчдад жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдээ мэдээллийг хүргэлээ. Албан хаагч бүхэн “Хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” гэдгээ илэрхийллээ.
2021 оны хувьд энэхүү аяныг “Жендэрт суурилсан хүчмрхийлэл хүн бүрт хамаатай” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд ЖСХ, ялангуяа гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл харилцааг эрхэмлэхийг уриалж байна. Түүнчлэн энэхүү уриа нь жендэрийн талаарх хэвшмэл ойлголт, хортой зуршлуудыг арилгах, бие биенийхээ эрхэм чанар, эрхийг хүндэтгэх замаар харилцан ойлголцол, хүндлэлийн зарчмыг харилцаандаа эрхэмлэхийг дэмжиж байгаа юм.
ЖСХ-тэй тэмцэх 16 өдрийн аян нь жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах зорилго бүхий жил бүр зохион байгуулагддаг олон улсын санаачлага юм.