Өнөөдөр
2026/01/11Улаанбаатар
-15 cUSD
3,558.20 ₮EUR
4,145.48 ₮JPY
22.59 ₮CHF
4,448.86 ₮SEK
385.54 ₮GBP
4,778.31 ₮BGN
2,137.06 ₮HUF
10.75 ₮EGP
75.34 ₮INR
39.45 ₮HKD
456.48 ₮RUB
44.58 ₮KZT
6.98 ₮CNY
509.63 ₮KRW
2.44 ₮KPW
27.37 ₮CAD
2,565.49 ₮AUD
2,377.59 ₮CZK
170.65 ₮TWD
112.55 ₮THB
113.26 ₮IDR
0.21 ₮MYR
874.14 ₮SGD
2,765.91 ₮AED
968.74 ₮KWD
11,643.32 ₮NZD
2,040.09 ₮DKK
554.78 ₮PLN
984.08 ₮UAH
82.52 ₮NOK
353.60 ₮NPR
24.65 ₮ZAR
215.02 ₮TRY
82.55 ₮VND
0.14 ₮XAU
15,906,417.16 ₮XAG
274,632.55 ₮SDR
4,862.83 ₮
Хан-Уул дүүргийн “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв”-өөс санаачлан оёдлын салбарт ажиллаж байгаа болон ажиллах сонирхолтой жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зориулан “Оёдол, эсгүүрийн практик сургалт”-ыг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг эрхлэгчдийн #хөгжлийн_төвд өнөөдөр /2022-05-18/ зохион байгуулалаа.
Сургалтын үеэр Хан-Уул дүүргийн “Бойжуулах төв”-ийн бойжигч нарын бүтээлээр #үзэсгэлэн_гаргаж, #Бойжуулах_төвийн багш Монгол улсын Зөвлөх багш, Мастер оёдолчин С.Бадамханд өөрийн эмхэтгэсэн ном, гарын авлага, тараах материалын дагуу удирдан зохион байгуулсан бөгөөд сургалтад Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн 32 иргэн оролцож, монгол үндэсний болон европ хувцас эсгүүр, биенээс хэмжээ авах тухай мэдлэг олголоо.
Сургалтын үеэр мэдлэг бататгах сорил танилцуулгад амжилттай оролцсон хоёрдугаар багийн иргэд ХУД-ийн “Бойжуулах төв”-ийн багш, мастер оёдолчин С.Бадамхандаас тусгай 2 цагийн #үнэ_төлбөргүй #сургалт авах #эрх_олгосон бөгөөд нийт сургалтад оролцсон жижиг дунд бичил бизнес эрхлэгчдэд дүүргийн “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв”-өөс “Бизнесийн орлого, зарлагын бүртгэл” дэвтэр болон “Төсөл хэрхэн бичих заавар, гарын авлага бусад холбогдох материалыг гардуулан өгсөн юм.