Өнөөдөр

2026/01/11

Улаанбаатар

-15 c
  • USD

    3,558.20 ₮
  • EUR

    4,145.48 ₮
  • JPY

    22.59 ₮
  • CHF

    4,448.86 ₮
  • SEK

    385.54 ₮
  • GBP

    4,778.31 ₮
  • BGN

    2,137.06 ₮
  • HUF

    10.75 ₮
  • EGP

    75.34 ₮
  • INR

    39.45 ₮
  • HKD

    456.48 ₮
  • RUB

    44.58 ₮
  • KZT

    6.98 ₮
  • CNY

    509.63 ₮
  • KRW

    2.44 ₮
  • KPW

    27.37 ₮
  • CAD

    2,565.49 ₮
  • AUD

    2,377.59 ₮
  • CZK

    170.65 ₮
  • TWD

    112.55 ₮
  • THB

    113.26 ₮
  • IDR

    0.21 ₮
  • MYR

    874.14 ₮
  • SGD

    2,765.91 ₮
  • AED

    968.74 ₮
  • KWD

    11,643.32 ₮
  • NZD

    2,040.09 ₮
  • DKK

    554.78 ₮
  • PLN

    984.08 ₮
  • UAH

    82.52 ₮
  • NOK

    353.60 ₮
  • NPR

    24.65 ₮
  • ZAR

    215.02 ₮
  • TRY

    82.55 ₮
  • VND

    0.14 ₮
  • XAU

    15,906,417.16 ₮
  • XAG

    274,632.55 ₮
  • SDR

    4,862.83 ₮

“ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ӨДӨР-2022” нэгдсэн арга хэмжээнд урьж байна

Дэлхийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлах, дэмжих зорилгоор НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 06 дугаар сарын 27-ны өдрийг “ДЭЛХИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ӨДӨР” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Энэхүү өдрийг тохиолдуулан энэ сарын 24-27-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд “ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ӨДӨР-2022” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулаж байна.

Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 300 гаруй жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид өөрсдийн урлан бүтээсэн гар урлал, үндэсний хэв маяг шингэсэн бүтээгдэхүүнийг дэлгэж байна. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэр, хоршоог дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, банк санхүү, даатгал, олон улсын төсөл, хөтөлбөрүүд болон мэргэжлийн зөвлөх үйлчилгээний байгууллагууд зөвлөгөө мэдээлэл 4 өдрийн турш өгч ажиллах юм.

Маргааш буюу 6 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ болон Нийслэлийн бизнес иновац хөгжлийн газар хамтран "Төрийн худалдан авалтын өдөр" болгон зохион байгуулах тул ЖДҮҮ эрхлэгч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Шинэ мэдээ

Оедол, хувцас захиалга