Өнөөдөр
2026/01/10Улаанбаатар
-9 cUSD
3,558.20 ₮EUR
4,145.48 ₮JPY
22.59 ₮CHF
4,448.86 ₮SEK
385.54 ₮GBP
4,778.31 ₮BGN
2,137.06 ₮HUF
10.75 ₮EGP
75.34 ₮INR
39.45 ₮HKD
456.48 ₮RUB
44.58 ₮KZT
6.98 ₮CNY
509.63 ₮KRW
2.44 ₮KPW
27.37 ₮CAD
2,565.49 ₮AUD
2,377.59 ₮CZK
170.65 ₮TWD
112.55 ₮THB
113.26 ₮IDR
0.21 ₮MYR
874.14 ₮SGD
2,765.91 ₮AED
968.74 ₮KWD
11,643.32 ₮NZD
2,040.09 ₮DKK
554.78 ₮PLN
984.08 ₮UAH
82.52 ₮NOK
353.60 ₮NPR
24.65 ₮ZAR
215.02 ₮TRY
82.55 ₮VND
0.14 ₮XAU
15,906,417.16 ₮XAG
274,632.55 ₮SDR
4,862.83 ₮
Монгол улсын Соёлын яам, Нийслэлийн "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын хамтран зохион байгуулсан Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Уламжлалт гар урлалыг дэмжих, хөгжүүлэх боломж, шийдэл-2022” арга хэмжээнээс шалгарсан, шилдэг гар урлаачдыг хөгжүүлэх, Олон улсын зах зээлд гаргах ажил үргэлжилж байна.
/2023-04-13/
Энэхүү арга хэмжээнд Соёлын яамыг төлөөлж Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн оролцож, тус яамнаас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хэрхэн дэмжих талаар мэдээлэл өгсөн бол “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн энэхүү төлөвлөгөөнд төр, хувийн хэвшил, бизнес эрхлэгчид гэсэн гурван талт түншлэлээр хамтран ажиллах талаар хийгдэх ажлуудаа танилцууллаа.
Монгол улсын түүх, өв соёлыг дэлхийд таниулан сурталчлах үндэсний хэв шинжийг агуулсан 100 бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох зорилготой энэхүү үйл ажиллагаанд зорилго нэгт #НЭГД брэнд хамтран зохион байгуулагчаар орж ирсэн бөгөөд тус брэндийн үүсгэн байгуулагч, захирал Г.Золцэцэг тухайн брэндийн танилцуулга, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар мэдээллийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд өглөө.
Хан-Уул дүүргийн үйлдвэрлэл эрхлэгчдээс шилдэг 100 үйлдвэрлэл эрхлэгчдэд 5 иргэн, аж ахуйн нэгж шалгарсан бөгөөд цаашдын үйлдвэрлэл, худалдаанд дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагчдын зүгээс үндэсний шилдэг 100 бүтээгдэхүүнийг Олон улсын зах зээлд
-Гар урлал буюу цөөн тоогоор илүү үнэ цэнээр үйлдвэрлэх, -Уламжлалт үйлдвэрлэл буюу олон тоогоор масс үйлдвэрлэл хөгжүүлэх,
-Бүсчилсэн буюу тухай бүсийн онцлогт тулгуурласан үйлдвэрлэлээр хөгжүүлэх,
-Олон улсын үзэсгэлэн арга хэмжээ, экспод оролцуулан борлуулалтыг нэмэгдүүлэх,
-Хөрөнгө оруулалт, В2В хамтын ажиллагааны уулзалтуудад оролцож төслөө танилцуулахад дэмжлэг үзүүлэн ажиллах юм.