Өнөөдөр

2026/01/11

Улаанбаатар

-9 c
  • USD

    3,558.20 ₮
  • EUR

    4,145.48 ₮
  • JPY

    22.59 ₮
  • CHF

    4,448.86 ₮
  • SEK

    385.54 ₮
  • GBP

    4,778.31 ₮
  • BGN

    2,137.06 ₮
  • HUF

    10.75 ₮
  • EGP

    75.34 ₮
  • INR

    39.45 ₮
  • HKD

    456.48 ₮
  • RUB

    44.58 ₮
  • KZT

    6.98 ₮
  • CNY

    509.63 ₮
  • KRW

    2.44 ₮
  • KPW

    27.37 ₮
  • CAD

    2,565.49 ₮
  • AUD

    2,377.59 ₮
  • CZK

    170.65 ₮
  • TWD

    112.55 ₮
  • THB

    113.26 ₮
  • IDR

    0.21 ₮
  • MYR

    874.14 ₮
  • SGD

    2,765.91 ₮
  • AED

    968.74 ₮
  • KWD

    11,643.32 ₮
  • NZD

    2,040.09 ₮
  • DKK

    554.78 ₮
  • PLN

    984.08 ₮
  • UAH

    82.52 ₮
  • NOK

    353.60 ₮
  • NPR

    24.65 ₮
  • ZAR

    215.02 ₮
  • TRY

    82.55 ₮
  • VND

    0.14 ₮
  • XAU

    15,906,417.16 ₮
  • XAG

    274,632.55 ₮
  • SDR

    4,862.83 ₮

АЗИЙН ХОТУУДЫН АРДЫН УРЛАГ, ГАР УРЛАЛЫН НААДМЫГ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ: ASIA FOLK 2023

347384663_641917941287927_4660660176161459862_n.jpg

“Asia Folk 2023” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадмыг 2023 оны 06-р сарын 15-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулах болсныг дуулгахад таатай байна.

Энэ удаагийн наадамд БНХАУ, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улс, БНСУ, Индонези, Малайзи, Филиппин, БНХАУ-ын Тайвань, Энэтхэг, Япон, Иран, Тайланд, Польш зэрэг нийт 20 орноос биечлэн 160, цахимаар 120 буюу нийт 280 гаруй уран бүтээлч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд гадаадын оролцогчид 6 дугаар сарын 15-ны өдөр буюу өнөөдөр Улаанбаатар хотноо ирэхээр боллоо.

Наадмын хүрээнд төв талбайд 6 дугаар сарын 16,18-ны өдрүүдэд гадаадын болон монголын ардын урлагийн уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолтууд, үндэсний хувцастай парад, загварын шоу зохион байгуулагдахын зэрэгцээ гар урлалын үзэсгэлэн, худалдаа болон воркшоп сургалтууд зэрэг олон үйл ажиллагаануудыг зохион байгуулна.

“Asia Folk 2023” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам нь анх 2019 онд Улаанбаатар хотноо “Азийн ардын урлагийн наадам” нэртэйгээр зохион байгуулагдаж, 2020-2022 онуудад цар тахлын улмаас цахимаар зохион байгуулагдаж байсан бөгөөд 2023 оноос эхлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулагдахаар болж, НЗДТГ, НЖДҮҮДТ НӨҮГ, НСУГ-ын хамт олон бид “Артлар соёл урлаг” ТББ болон Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциацитай хамтран зохион байгуулж байна.

Тус наадмыг гадаадын жуулчид хийгээд монголчууддаа Азийн улс үндэстнүүдийн соёлын өв, ардын урлагтай нэгэн дор танилцах боломжийг олгодог, Улаанбаатар хотоор овоглосон соёлын аялал жуулчлалын томоохон брэнд үйл ажиллагаа болгон жил бүр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Шинэ мэдээ

Оедол, хувцас захиалга